2009-10-20
Доорхи хайлтын коммандуудыг ашиглаж

Доорхи хайлтын коммандуудыг ашиглаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv коммандыг өөрийн хvссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мfн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог. http://www. googleguide.com/help/calculator. html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

http://www.allonesearch. com хайлтын систем.
Энэ нь бусад хайлтын vйлчилгээнvvдтэй нэгдсэн
томоохон хайлт юм. Та бvхэн хайлт хийхээс гадна Translators хэсгээс нэг хэлнээс нөгөө хэл рvv өгvvлбэрээр орчуулдаг онлайн толь бичгvvд, Academic Research хэсгээс курс, дипломын ажил, Music & МРЗ Search Engines хэсгээс төрөл бvрийн дуу хөгжим программ бvхий файлын хайлт хийх боломжтой. Тухайлбал, Translators хэсгийн Babel Fish линкний http://babelfish.altavista. com орчуулгын хэсгээс арав гаруй хэлнээс орчуулга хийхээс гадна вэб хуудсаа өөр хэл рvv орчуулах хэрэгсэл ч байдаг.

Хэрэглэгчдээс vнэлгээ авч буй хайлтын системvvдийн талаарх олон талт мэдээлэл статистик судалгаа http://www. searchenginewatch.com сайтад байдаг. Доорх хайлтын системийг хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг бөгөөд та ч бас оролдоод vзээрэй.
www.google.com
www.yahoo.com
www.excite.com
www.altavista.com
www.lycos.com


Бичсэн: Ji2G | цаг: 16:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax