2007-12-21
Туйлдсан тагтаан монолог (их гоё бичлэг байна лээ)

Туйлдсан тагтаан монолог


Тагтаа ойрд их тав тух муутай байгаа... Хотын амьдрал, хүмүүс, бүгчим саарал ахуй түүнийг тал талаас нь хавчаад, тэрээр жигүүрлэх хүслээн гээж, өд сөдөө үгтээн зулгааж, тэнгэрээр нисэлгүй газраар алхалдаг болсон. Тэгээ л өдөөн зулгааж, нулимсандаа дүрээ л “Туйлдсан тагтаан монолог” бичээ л,  байшингийн чардакны дор өвлийг барахаар шийдсээн.

Туйлдсан тагтаан монолог

Хамгаас эрчтэй нисч явсанаа

Хана мөргөөд гэнэтхэн унахын харууслыг

Өрөөсөн далавчаа чирэн босоод

Өд сөдөө бужигнуулан гэлдэрхийн өвдөлтийг

Цусаан цувируулан замаар сажлахад

Цул биений минь эсүүд чарлан сарнихын гашууныг

Хог новш, гөлөнгөр харц, тэнэмэл гөлөг

Хотын давчуу амьдралын орилом бачуу амьсгалыг

Үймээнт олны гутлын ул, хүнд алхаа

Үнэнээс үнэтэй худлын дагжим хүйтэн сүүдрийг

Тэсэхүйеэ бэрхэд даль жигүүр минь чичирнэ

Тэнгэр ч надад орогнол болж эс чадна

Наранд тэмүүлсэн хүслэн дээр минь цөхрөлийн гинж тохоод

Намайг жигүүртэй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй энэ хотлоос

Дүүлэн нисэх эрх чөлөөн дээр минь “Иргэншил” гэсэн пайз зүүгээд

Дүүжлүүрийн тавцан шиг аймшигруу гудчин чирэх энэ хотоос

Архичны хашхираан, хүүхнүүдийн гийнаан, золбин нохдын улиан

Амь тавих, шинэ хүн төрөх, амьдралын цөнт эргүүлгээс

Эцэс төгсгөлгүй нүргэлээн, неон гэрэлт шоронгоос

Эндээс, эндээс л би яг одоо зугатмаар байна...

Цусаан цувируулан замаар сажлахад

Цул биений минь эсүүд чарлан сарнихын гашууныг ээээ....

Туйлдсан тагтаан монолог нэг иймэрхүү... Юмыг яаж мэдэхэв, гудамжинд хаа нэгтээ өрөөсөн далавчаа чирж, өд сөдөө зулгаасан тагтаа сажилж явбал буяны мөрийг бодож будаа тариахан цацаж өгөөрэй! Тэр чинь би байхгүй юу...

     NICE NICE NICE

Бичсэн: Ji2G | цаг: 19:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


today
That is good writing. I like it. But Life is wonder, if u can feel so. Everything start from your opinion, u know. I like talking about sun, blue heaven, and rose cause we need courage to live. So, good luck. loser
Бичсэн: ааgii (зочин) цаг: 17:15, 2011-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax