2008-02-05
Dainii daraa (taalagdav)
   

Виетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ утсаар ярьжээ.

- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
- Тэгэлгүй яахав. Найзтай чинь танилцахдаа бид баяртай байх болно.
- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархдаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.
- Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.
- Үгүй ээ ээжээ, ааваа тэр бидэнтэй хамт байхыг би хүсэж байна.
- Хүү минь, түүнийг биднэс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрч чадахгүйнээ. Минийхээр бол чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир.

    Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газараас гэр лүү нь яриад хүүг нь унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
    Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөгдөөгүй байсан зүйлийг олж харав. Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Бичсэн: Ji2G | цаг: 09:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax