Firefox хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга
1. Веб хуудсан дээрээ хулганыхаа баруун товчыг дараад View Page Info руу эсвэл хөтөчийнхөө Tools цэсний Page Info руу ороход.
2. Page Info цонхныхоо Media таб руу орно
3. Media таб руу ороход хуудсан дээр байгаа зураг дуу, CSS, flash файлууд харагдах болно
4. Эдгээр дотоорс swf файлаа олоод
5. “Save As” дээр дарж хаана татаж авах замаа заагаад л гүйцээ
Доор зургаар үзүүлэв:
IE хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга
1. Хөтөчийнхөө Tools цэсний Internet Options руу орно
2. General таб дотор байгаа Settings дээр дарахад нэг жижиг цонх гарч ирнэ.
3. Settings цонхонд дахь View Files дээр дарахаар Temporary Internet File-ууд харагдах ба энд орсон хуудас болгоны чинь бүх файлууд харагдах болно.
4. Үүний арай эмх цэгцтэй харахын тулд хулганыхаа баруун товчлуурыг дарж гарч ирэх цэснээс View -> Details, Arrange Icons By – Internet Address гэвэл төрлөөрөө эрэмбэлэгдэж харагдана.
5. Эдгээр файлуудаас өөрт хэрэгтэй файлаа олж аваад copy хийгээд л өөр нэг фолдерт paste хийгээл гүйцээ
Доор зургаар үзүүлэв: